Зул сар болох дөхөөд ирэхээр үнэхээр сайхан шүү. Орсон дэлгүүр, уусан кофений газрууд баярын тухай дуу тавьж, уулзсан, зөрөөд өнгөрсөн бүх хүмүүс инээд тодруулж, аз жаргал сэнгэнэн үнэртүүлэх шиг болдог.
Гэрт сүлд мод сүндэрлэн гэрэлтэж, улаан оймснууд хоосон ханыг амь оруулах шиг болох агаад, бяцхан гэр бүлээрээ тойрон бэлэг "урлаж", халуун шоколад залгилан суух нэн таатай.
Хүн бүр гэр бүл, ах дүү, хамаатан садан руугаа яаран зорчих гэж онгоцны буудал, хурдны замыг дүүргэнэ.
Зул сарыг шашинтай шашингүй ихэнх хүмүүс тэмдэглэдэг. Энэхүү баярын утга бэлгэнд ч биш, тэр бүү хэл шашинд ч биш болон хувирч "Гэр бүлийн баяр" болжээ.
Хүмүүс хоорондоо баярын төлөвлөгөө юу вэ? Танайхан хаана вэ? гэж асуудаг. Жишээ нь манай компани сүүлийн үед өөр мужаас хүн ажилд авах аян зохиосон билээ. Учир нь Америкт Силикон Валлид ирж ажиллахыг хүссэн, мөрөөдөл нь болсон хүмүүс тоо томшгүй. Тэдгээр хүмүүсээс чадалтай хэдийг нь ч гэсэн энд авчрах зорилготой байлаа. Тиймээс тэд бүгдээрээ л баяраар ээж, аавынхаа гэрт очиж зул сарын баярыг өнгөрөөх ажээ.
Миний сониуч зан хөдөлж, нэлээн хэдэн хүмүүсээс "Талархалын баяраар харих уу, Зул сарын баяраар харих уу" гэж асуухад 97 хувь нь "зул сарын баяраар" гэж хариулсан юм.
Силикон Валлигийн ихэнх компаниуд (миний мэдэхээр Apple, Google, Yahoo, BloomReach) гэх мэт) зул сар, шинэ жилийг дамнуулан өдөр тутмын ажлаа бүрэн зогсоож амардаг билээ.
Энэ оронд цалинтай 2 долоо хоног шахам амрана гэдэг том "нийгмийн хангамжинд" орно. Миний өмнө нь ажиллаж байсан компани зарим газруудыг бодоход чамгүй сайн хангамжтайд тооцогдох ч зөвхөн зул сарын баярын өдөр, шинэ жилийн эхний өдөр л амардаг байсан билээ.
Энэ оронд цалинтай 2 долоо хоног шахам амрана гэдэг том "нийгмийн хангамжинд" орно. Миний өмнө нь ажиллаж байсан компани зарим газруудыг бодоход чамгүй сайн хангамжтайд тооцогдох ч зөвхөн зул сарын баярын өдөр, шинэ жилийн эхний өдөр л амардаг байсан билээ.
Зул сарын баярыг би гэр бүл, дотны хүмүүстэйгээ өнгөрсөн жилийн алдаа онооны тухай, ирэх жилийн хүсэл, мөрөөдлийнхөө тухай ярилцан хөгжилдөж, цагийг хамтдаа өнгөрүүлж гэр бүлийн шинэ гишүүдтэйгээ ойртон танилцах алтан боломж олгодог баяр юм уу гэж боддог.
Дэлгүүр хүн гишгэх зайгүй байна. Угийн дэлгүүр хэсэх дургүй би хүртэл хэд хэдэн удаа орохоос өөр аргагүйд хүрдэг. Яагаад? Яг үнэндээ жилийн эцсийн бонусаа авсан хүмүүсийн хэтэвч зузаан, дэлгүүрүүд агуулах чөлөөлөх худалдаа нээж энгийн үеийнхээс хамаагүй хямдруулсан бараа зардаг учраас тэр. Мэдээж Сантад итгэн, бүтэн жил жилжингээ сайн байсан бүлтгэр үрсээ гар хоосон байлгалтай нь биш. Түүнээс биш би бэлэгт ач холбогдол өгөөд сүйд болоод байдаггүй.
Миний хувьд энэ жилийн зул сараар манайд элсэж буй нэгэн чухал шинэ хүнтэй анх уулзах юм. Тэр мөчийг л тэсэн ядан хүлээж байна даа...
Би төрөх гэж байгаа юм биш ээ. Дүү минь өмнөд Калифорниос найз охиноо дагуулж ирэх юм л даа.
Сайхаан. Энд бүгд л гэр бүлээрээ тэмдэглээд идэж уугаад л таарахаар би их ганцаардаад эхэлдэг юм :(
ReplyDeleteTiim ue baidag yumaa. Udahgui uuriin gesen saihan ger bultei bolood saihan temdegleerei :)
ReplyDelete