Сайхан зүйл сайн хүмүүст тохиолддог гэж ихэнх хүмүүс ярьдаг. Тэр үнэн. Гэхдээ муу зүйл ч сайн хүмүүст тохиолддог гэдгийг хүмүүс мартаж орхидог.
Тийм учраас ямар нэг золгүй явдал тохиолдоход хүмүүс "яагаад" , "би ямар муу зүйл хийв?" гэх мэтээр өөрсдийгөө "байцааж" эхлэх нь элбэг.
"Сайн хүн" гэж чухам хэн бэ?
Хүн алж, хулгай дээрэм хийсэнгүй, улсын мөнгө идэж, авилгал хуйвалдаанд оролцоогүй, хүнд муу санаж, өс хонзон хөөгөөгүй...
Хоёр идэж, хоосон хоноогүй мөрөөрөө амьдрах л гэж зүтгэж яваа хүмүүс.
Амьдрал бол тэмцэлийн талбар. Үр хүүхэд, хань ижилтэй болох, аялж зугаалах гэх мэт сайхан зүйл тохиолдох нь амьдралаас өгч буй өчүүхэн бэлэг. Тэдгээр бэлгийг авах үеүдэд таашаал аван баярлах ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдөртөө амьдарч сурахтай эргээд холбогдож байгаа юм. Маргааш юу болохыг хэн ч үл мэднэ.
Өнөөдөр тохиолдсон золгүй явдал ч бэлэг байж мэднэ. Үүнээс ч дор зүйл болох байсан юм бил үү? Тэгэхээр яагаад гэдэгт өндөр ач холбогдол өгөх хэрэггүй.
Өнөөдөр надад/чамд ирсэн зовлон маргааш хэнд ч ирж ч болно. Тиймээс "муу" ч хүн бай "сайн" ч хүн бай хэнд ч юу ч хэзээ ч тохоилдож болзошгүй.
Чухам түүнийг даваад туулах сэтгэлийн тэнхээтэй байж, нэг доллараар нөгөөдөө тусалж чадахгүй гэхэд сэтгэлийн дэм өгч, урмаар тэтгэж, үнэн зүрхнээсээ хайрлах нь хамгийн чухал.
Тэр тэгэж тусалсангүй, энэ ингэж хэлсэнгүй гэж гомдоллож үл болно. Тэгвэл харин өөрөө "муу" хүн болно. Хэн ч хэнд ч туслах алба байхгүйг сана.
Болсон зүйлд болд мэт хатуу байж, үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргээрэй.
No comments:
Post a Comment