Monday, September 4, 2017

Соёлын ялгаа буюу "тэврэгсэд"- фельетон

Монголд очиж найзуудын нөхрүүдийг нам тэвэрч байгаад ирсэнээ гэнэт сая л ухаарч өөрийгөө шоолон баахан жуумалзав. За ямар ганц нөхрийг нь тэвэрсэн биш өөрсдийг нь чиг л бас татаж байгаад л тас тас тэврээд ирсэн ... ойлгох байгаа ч гэж бодох шиг ...

Өөрөө ухаарсан ч хэрэг бас биш ээ. Хэд хоногийн өмнө өөр мужид байдаг монгол найз охинтойгоо хорвоогийн элдэв сониныг хамж шимж ярьж байгаад л тэврэлтийн тухай сэдэв рүү орчихсон юм. Тэгээд л би гэнэт баахан хүн тэвэрч байгаад ирсэнээ бодохгүй юу.

Энд hug буюу тэврэлт нь дотно сайхан, муу зүйл санаагүйн илрэл болсон мэндчилгээ. Уулзалгүй удсан бол манайхны золгохтой тэнцэнэ, донто хүмүүсийн хооронд бол гар барихтай адил мэндчилгээ л гэсэн үг. 

Гэхдээ мэдээж сайн мэдэхгүй, дөнгөж таарсан хүмүүст тэврэлт өгөөд явна гэж юу байх вэ?Тэврэхдээ бас учиргүй эхнэр нөхөр тэврэлдэж байгаа мэт тэврэлдэх ч бас биш л дээ. 

Тэврэлт бас олон янз байна аа. Side hug буюу хажуугаараа тэврэх, group hug буюу олноороо тэврэлдэх, өрөвдсөн тэврэлт, баяр хүргэсэн тэврэлт гэх мэт. 


За тэгээд дараа очоод нөхөр бид хоёр чамайг тэврэх гээд дайраад байвал ямартай ч дотно хүний тоонд ордог юм байна гэж ойлгоорой дээрээс нь соёлын ялгаа-сайхан гар барьчихъя аа гээд бушуухан хэлээрэй. 

2 comments:

  1. хахах, би Монголд очихоороо баруун зүүнгүй үнсэлцээд балардаг гэж байгаа :P

    Нээрээ л орон орны мэндчилгээ өөр юм даа! Бид тэгээд суугуул газрын соёлдоо дасаад, уугуул соёлоо бас уучихсан л явж байдаг шүү нээрээ!

    ReplyDelete
    Replies
    1. Зочилсонд баярлалаа Франк! Нээрээ Францууд чинь сава гээд л хоёр хацар ээлжлээд үнсээд байдаг шүү дээ. хахаха.

      Delete