Tuesday, November 18, 2014

Баллуургүй ирдэг амьдралын үргэлжлэл буюу "Жижиг сөрөг зүйлийг үл тоож том эерэг зургийг харж амьдрахсан"

Учир мэдэхгүй балчир амьтны төрсөн өдрийг алгасах хэцүү, гэнэтхэн хагалгааны орон дээр хэвтсэн өндөр эмээ рүү сандран давхих амаргүй, амьдралын баяр болоод гуниг давхацсан өдрүүд байлаа. 

90 насны босгыг алхаж буй хадам эмээ минь азаар хагалгааг амжилттай давсан ч өнөө маргаашгүй муу мэдээ ирж ч мэдэх таашгүй өдрүүд үргэлжилнэ. 

Амьдрал гэгч том зурагны жижиг сажиг өөг харж шүүмжлэн суухаар зургийн сайхныг бүхэлд нь мэдрэн хайртай дотно хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь хичнээн чухлыг үе үе марталгүйгээр өдөр бүр өөртөө сануулахаар шийдлээ. 


4 comments:

  1. Сүүлд нэг ийм үг санаанд тун гүн зураас үлдээж.. Стев Жобс ахын нэгэн илтгэл дээрээс шүүрч авсан юм.
    "Өдөр бүрийг сүүлчийн өдөр мэт аз жаргалтай, бас хичээл зүтгэлтэй өнгөрүүлэх хэрэгтэй" гэж..

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу Франк, Шал дэмий зүйлд цагаа зарцуулж, муу муухай зүйлд анхаарлаа хэт хандуулан амьдралгүйгээр явах хэрэгтэй гэж илүү ихээр бодох болжээ. Өмнө нь чухал юм ховортой эсвэл зав ихтэй байсан ч юм уу бүү мэд. Чи зөв юмыг овоо эрт гүн зураас болтол тогтоож авсан нь яамай. Сайн байна гэж магтлаа ;)

      Delete
    2. Хамгийн муухай нь юу гээч: Би(д) мэддэг хэрнээ, мэдсэн хэрнээ цагийг дэмий зүйлд үрсээр байдаг. Тэгээд сүүлд нь түүндээ харамсаж, санаагаа чилээдэг :(

      PS: Тэсс, гэж галиглах байхаа нэрийг нь..? Харин миний нэрийг Фрэнк гэж галиглана гэж боддог шт. Франк гэхээр Францийн хуучин мөнгөн тэмдэгт болох гээд байгаа юм :P

      Delete
    3. За Фрэнк ойлголоо. Би гадаад үгийг монголоор бичихдээ муу муу :) Тэсс болж байна аа. Блогоор минь зочилж байгаад дахин баярлалаа

      Delete