НүүрНомны груп буюу бүлгэмүүд их байдаг ажээ. Нэг ордонд төрсөн хүмүүсийн бүлгэм нэгдэн ууланд алхсан гэж найзаасаа сонслоо. Эрүүл мэнддээ анхаарах замаар чөлөөт цагаа зөв ашиглаж байгаа нь сайшаалтай. Ганц бие хүмүүст хоорондоо танилцах боломжийг олгосон давхар ашигтай.
Өнгөрсөн зун Скандиневийн орнуудаар аялахаар эртнээс төлөвлөсөн байсан тул аавын талын ургийн наадамд оролцож чадаагүй билээ. Харин зураг, бичлэгийг нь үзэх үнэхээр сайхан байлаа. Харамсалтай нь миний хувьд танихгүй шахам, эсвэл олон жил уулзаагүй хүмүүс олон харагдана.
Хол байгаа би ч дүүрсэн хэрэг гэж бодоход ойр байгаа залуу үеийн ах дүүс нэгнээ гудамжинд танихгүй зөрвөл муухай яа гэж бодлоо.
Ялангуяа гэр бүлтэй хүмүүс элдэв янзын бүлгэмтэй цөөхөн олдох амралтын өдрөө өнгөрөөхийн оронд өөрийн гэр бүлтэйгээ, ахан дүүсээрээ бүлгэм байгуулж цагаа хамт өнгөрөөж байвал зүгээр юм уу гэдэг санаа төрсөнөө бас л хатуухан хэлж буй минь энэ.
Эсвэл би гэр бүлдээ шуналтан дурласан хэт туйлшрагч уу?
Жишээ л буруу байсан болохоос бас ч айхтар туйлширсангүй. Шинэ хүмүүстэй танилцах, ууланд явган аялал хийж, эрүүл агаар амьсгалангаа дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх нь цаг үрсэн, амралтын өдрөө алдсан хэрэг бус байхөө.
ReplyDeleteГэхдээ дээр дурьдсан ураг төрлөөсөө хол, удам судараа мэдэхгүй байх нь үнэхээр харамсалтай хэрэг мөнөөсөө мөн!
Скандинавын орнуудаар хийсэн аялалаасаа хуваалцаач? Эсвэл хаа нэгтээ хуваалцсан байгааг нь би олж хараагүй бол заагаад өгөөрэй.. Аль улс, аль хот хамгийн ихээр таалагдав..?
Би санаагаа дутуу гаргажээ. Гол санаа нь амралтын өдрөө янз бүрийн бүлгэмтэй өнгөрөөж байхаар гэр бүл, ах дүүстэйгээ бүлгэм байгуулан ууланд алхаж яагаад болохгүй гэсэн утгатай. Тэгсэнээр гэр бүлийн харилцаа улам батжиж мөн танихгүй холдож байгаа ах дүүстэйгээ холбоогоо сэргээнэ гэсэн санаатай. Гэр бүлтэй хүмүүс иймэрхүү замаар янз бүрийн хүн амьтантай танилцаж, улмаар эхнэр нөхрөө гомдоох алхмууд цаашид гарах бас нэгэн нөхцөл нь болж мэднэ гэсэн цаад утгатай юм.
ReplyDeleteМиний бас нэгэн хүргэхийг хүсдэг мэссэж бол гэр бүлдээ үнэнч, гэр бүлийн хүчирхийлэлгүй амьдрах гэсэн санаанууд бий. Түүнээс биш мэдээж ууланд алхаж цагаа өнгөрөөх маш зөв нь хэнд ч ойлгомжтой.