Манай ээж шинэ юм сурахдаа хэзээний их хурдан хүн. Ерээд оны эхээр монгол бичиг моданд ороход ээж зурагтаар Чоймаа багшийн хичээлийг үзэж, өөрөө шамдсаар нэг их удалгүй маш сайн сурч байсан юмдаг.
Ээж , "Миний охины хувцаснууд яагаад гахай гэсэн бичигтэй байгаан? Брендийн нэр юм уу" гэж асуун намайг зөндөө инээлгэв. Pink, pig хоёрыг эндүүрсэн нь тэр ажээ. Тэгсэн бас үргэлжлүүлэн "яагаад зарим ягаан биш өнгөтэй юман дээр pink гэж байгаан?" гэж асуух нь тэр.
Би ээжид "та бид хоёрын нас солигдсон байх аа" хэмээж өөрийг нь зөрүүлэн инээлгэв. Ээжийг даараагүй байхад миний өвдөг аль хэдийн хөрчихсөн байна. Ээжийг ядраагүй байхад би сандал таарвал бушуухан суух гэж зүтгэнэ, ээжээс илүү олон удаа эмчид очиж, эм ууна.
Гарын хуруунаас олон хүүхэд, ач, зээг хэрхэн түүртэхгүйн дээр цөөхөн өвдүүлж, цовоо сэргэлэн бас ухаалаг өсгөдөг байна аа гэж бишрэхгүй байхын аргагүй.
Зах зээлийн хатуу шуурганаар ханиа алдаж, талаас илүү нь насанд хүрээгүй дэрсхэн хүүхдүүдээ хүнээс дутуугүй яаж өсгөө вэ гэж ээжийгээ өрөвдөх, ээжээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж сууна.
Ээж маань дал гарчихсан буянтай буурай. Одоо энд томчуудын оройн сургуульд явж англи хэлийг сурна аа гээд л цагаан уут мөрлөөд гарлаа...
amidarlaas uidaagui, uhlees aigaagui mundag eejtei yumaa. eejiigee sanachihlaa. eej min ireh jil 60 hurne. zeegee harahaar dalain chanadad ochood bas angli helnii kursed heseg suusan. odoo fitness-n hicheeld yavdag gesen.
ReplyDeleteИйм мундаг сэтгэлийн тэнхээтэй, гайхалтай ээжүүдээ бид нар илүү сайн ойлгож дэмжиж байх ёстой юм шиг. Би чиний сэтгэгдэлийг өдөр уншаад өдөржин янз бүрийн юм бодож яваад сая нэг юм бичиж санаа бага зэрэг амарлаа. Ээжүүддээ хоёулаа илүү урам өгнө шүү. Сэтгэлд юм бодогттол сайхан сэтгэгдэл үлдээсэн чамд маш их баярлалаа.
Delete