Нөгөө 3 чинь яасан бэ гэсэн мэссэж, захидал ирсээр 7 хоног өнгөрөв. Намайг ажилдаа жинхэлж, ганц гарсан орон тоог нь бөглөсөн тул надтай хамт гэрээгээр ажиллаж байсан гурвыг асууж байгаа юм. Одоо хамаагүй нэрийг нь дурьдаж болохгүй, миний блогийг орчуулж унших гэж оролддог хүмүүсийн тоо улам ихсээд байгаа. Шинэ уншигчад дараах линкээр орж өмнөх бичлэгүүдийг уншвал илүү ойлгомжтой болно.
2. http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_46.html
3. http://tessbattumur.blogspot.com/2015/05/blog-post_30.html
4. http://tessbattumur.blogspot.com/2015/07/blog-post.html
6 сарын сүүлээр охины сургууль 7 хоног амарсантай уялдуулан бид 3 гэр бүлээрээ амрахаар шийдэж, аялалын RV машин хөлсөлж аваад сайхан амраад ирсэн билээ. Эргээд ирсэн ажил маань амласан ёсоор намайг эзгүйд зохих өөрчлөлтүүдийн хийжээ. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулж, ажлын амгалан орчинг алдагдуулахгүйн үүднээс намайг жинхлэх шилжилтийг тун нарийн төлөвлөсөн болох нь мэдэгдэв.
Залуу ноён Д-гийн ажлын үзүүлэлт хангалтгүйн улмаас халахаас өөр аргагүйд хүрчээ. Мань эр зөвхөн эксэл дээр ажиллахдаа л сайнаас өөрөөр гавьж шальсангүй. Тиймээс хэнд ч ойлгомжтой шийдвэр болжээ.
Залуу хүү К ухаан сийрэг ч ажилласан туршлага хангалтгүй тул хүсвэл бидний ажил дундартал гэрээний ажилтан чигээрээ байх санал авав.
Компьюьерийн чиглэлээр мэргэшсэн Ф-ийн мэдлэг, чадвар, ажлын арга барил, хурд, чанар, харилцаа, ажлын ёс суртахуун гээд бүх зүйл нь Монгол бүсгүйг гүйцсэнгүй. Долоо хоног надтай юм дуугараагүй тэрээр өчигдрөөс эхлэн гэнэт урьд өмнө байгаагүйгээр саймширч эхлэв. Бодвол үргэлж зөвлөгөө авдаг эцэг нь нэгийг хэлээ биз дээ. Эсвэл зангаа өөрчлөөгүй намайг хараад нэгийг бодсон ч байж мэднэ. Түүнийг одоо ажиллаж буй төслөө дуусахад гэрээ нь цуцлагдаж, баяртай хэлэхээр зохицуулжээ.
Хязгааргүй амралтын өдрүүд, эцэс төгсгөлгүй хангамж, үнэгүй хувцас, эдлэл гээд миний гэрээний ажилтан байхдаа мэдээгүй олон зүйл байх ажээ. Компаниас үнийг нь төлсөн газраас долоо хоногт 2 удаа мэргэжилтэн ирж бүтэн, хагас биеийн массаж хийнэ, сард нэг удаа маникюрийн үйлчилгээ ирнэ, мөн л компани төлчихсөн. Одоо усанд сэлэх газар л үлдээ гэж хоорондоо хошигнодог нь аргагүй ажээ.
Намайг жинхэлсэн өдөр бас нэг эгчмэд бүсгүй манайд ажилд орж, өөр нэг миний үеийн залуу дадлагын ажилтанаар (intern) орсон юм. Эгчмэд бүсгүй Флоридагийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн, Берклигийн их сургуульд хамгийн сүүлд ажиллаж байсан хүн байх агаад шинэ ажилтаны хичээл дуусахад "би Блүүмрийч шиг өгөөмөр, гайхамшигтай газар ажиллаж байсангүй, бүх зүйлийг сонсоод л ваув гээд байдаг, ганц удаа өө гэж хэлэх юм гарах нь уу" гэж надаас асуув. Харин зуны дадлага хийхээр орсон залуу орос хүн байж таарав. МГУ буюу Ломоносовын их сургуулийн докторыг хамгаалсан, бас л том албан тушаал хашиж байсан байна. Ийм хүнийг дадлагын ажилтан төдийхнээр авч байхад намайг 7 сар болоод ажилд авсан нь бүр тэнгэрийн умдаг атгасан хэрэг боллоо гэж хөөрсөн сэтгэлээ дарахыг оролдохын зэрэгцээ юун зоригтой мэтгэлцээн (negotiation) хийвээ гэж бодож хэвтлээ. Массаж хийлгэн ажлын алжаалаа тайлж байсан тул хэвтэж байсан юм шүү. Хэрэв ийм хүмүүс шинээр ажилд орж буй хүмүүсийн жагсаалтанд байгааг мэдсэн бол зориглож цалингаа мэтгэлцэхгүй байх нь. Одоо ер нь Станфорд төгсөөгүйгээсээ болж өөртөө итгэх итгэлээ үе үе алдах гээд байдгаа болино оо.
Өнөөдөртөө амьдарч, бодит байдалдаа итгэж явж сурах минь.
Өнөөдөртөө амьдарч, бодит байдалдаа итгэж явж сурах минь.
Нөгөө Сухомлинский чинь кино жүжигчин бил үү гэдэг шиг МГУ-г мэдэхгүй хүн бол яаж ч миний замналыг ойлгох вэ дээ. Энэ нээрээ юун онгироо юм бэ л гэж бодох байх даа тийм үү?
Уншилгүй удчихсан чинь таны амьдралын учир замбарааг олохоо болиод эхэллээ хэхэх. Эхнээс нь хөөдөг хэрэгээ..
ReplyDeleteHi Frank! Bi chamaas setgegdel uldeesniig haraad dotroo "huuyee Frank maani ergeed irj " gej hashhirlaaa. Za sain uu?
ReplyDeleteСайн сайн байна уу :)
DeleteНээрээ л ойрд энэ бодролын ертөнцөөр шагайлгүй удсан байна. Явдал суудал ихтэй л байгаа. Нүүрний ном дээр өөрийн тань хуудсыг олж авсан, бас жиргээнд дагасан. За тэгээд бичлэгүүдийг тань уншаад явж байна хэхэх
Эх орондоо удахгүй очих гээд баяр хөөр дүүрэн байна :D