Жич: шинэ уншигчид эхлээд үүнийг уншвал илүү ойлголмжтой байх болно http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_8.html
Өнөөдөр тусгаар тогтнолын баярын өдөр. Америк хэмээх энэ их гүрэн 1776 оны 7 сарын 4-ний өдөр Их Британийн хараат байдлаас гарч, эрх чөлөөг олсон билээ.
Миний хувьд энэ жил гэрээт ажилтнаас тусгаарлагдаж Силикон Валлигийн өндөр хурдтай өргөжин, дэвжиж буй http://bloomreach.com/ компанийн ажилтан болсоноор давхар баяр нэмсэн онцгой өдөр байлаа.
Байдаг л нэг компанид ажилд ороо л биз, юун сүртэй юм гэж бодох хүмүүс гарах л байх.
Тийм ээ, би Харвардад багшилж, Станфорд төгссөн мундаг хүмүүсийн нэг биш. Бор зүрх, өөрийн чадал, энгийн сургуулийн боловсролоор дөрөө хийж явааа эгэл жирийн олон мянган хүмүүсийн нэг байна. Бидэнд өнөөдрийн амьдралд хүрэхэд амархан бас хурдан байсангүй.
Одоогоос яг 2 сар 2 өдрийн дараа миний Америкт шинэ амьдрал эхэлсэний 9 жилийн ой болно. 3 биш, 5 биш, 9 жилийн дараа би сэтгэлд хүрсэн амьдралдаа дөнгөж хүрч буй нь энэ.
Манай компани зүгээр нэг тэлж байгаа газар биш "company culture" буюу юуг үнэлж, чухалчилдаг гэдгээрээ илүү онцгой, ховор байгууллагын нэг. Тийм ч учраас сүүлийн 4 жил дараалан Сан Франциско бэй ариад "ажиллахад хамгийн сайхан газар" -аар шалгарсан ажээ.
Алдартай сургууль төгсөж, мундаг бүтээл туурвисан хүмүүстэй ижил хэмжээнд үнэлэгдэн, тохой залган ажиллаж, шинэ санал зөвлөлдөн нээх нь наддаа том амжилт.
Ажилтанаа ашгаасаа түрүүнд тавьж, хов жив, дарамт, элдэв жүжиггүй, хүн төвтэй соёлыг дээдэлдэг нь надад хамгийн таалагдсан.
Яаж англи хэлээ сайжруулах уу? хэрхэн Америкт суралцах уу? Яавал гадаадад амжилттай амьдрах уу? Хүссэн амьдралдаа хурдан хүрэх арга бий юу? гэх мэт олон янзын асуулт надад ирдэг. Үүгээр дамжуулан бүгдэд нь нэгдсэн хариу өгөх нь зүйтэй гэж бодлоо.
1. Юу ч хийсэн өөриймсөг ханд. Кофе шопийн шалыг цэвэрлэсэн ч, захирал болсон ч, худалдагч хийсэн ч, айлын гэр цэвэрлэсэн ч, хүнд хичээл заасан ч, ер юу эсийг хийсэн үргэлж өөрийн мэт хандаж, чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй
2. Олон гадаад хэлний зах зухаас сэглэж хаялгүй зөвхөн нэг хэлийг нэвтэрхий сайн сур
3. Шударга бай бас дахин шударга бай. Хажуу дахь хүндээ, найздаа, албан газартаа, өөртөө шударга байж сур. Алдаа гаргавал хүлээх чадвартай байх нь алдаагаа засахаас илүү чухал. Тоефлийн оноо хэрхэн худалдаж авах уу гэж бодохын оронд эртнээс өөрөө бэлд.
4. Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх хүнтэй байнга холбоотой байж занш. Хэн нэгэнтэй зөвхөн өөрийнхөө хэрэгцээг гарсан үед хандах хамгийн муухай.
5. Хэзээ ч өөрийгаа хэн нэгэнтэй БИТГИЙ жиш ! Зөвхөн өөрийнхөө өнгөрсөнтэй жиш.
6. Зоригтой бай. Хааяа ч гэсэн эрсдэлтэй алхам хийж байх хэрэгтэй
7. Байгаль дэлхий, нар, газар, тэнгэр шороогоо шүтдэг байхад илүүдэхгүй
8. Бусдыг хүндэл, буруу үгээр нэгнийгээ битгий өвтөг.
Хамгийн гол нь мөрөөдөхөө зогсоож үл болно. http://tessbattumur.blogspot.com/2014/02/blog-post.html
4-ийг л би сайн ойлгодоггүй юм. Би хүмүүстэй найзалж, холбоотой бхдаа муу хүн л дээ. Их сургуулийн, 10н жилийн ангийнхантайгаа би бараг холбоогүй бдаг. Яахав анги нийтийн уулзалт, мөнгө төгрөг цуглуулах дээр оролцдог ч байнга холбоотой бгаад ямар ч шаардлагагүй үед сайн уу сонин сайхан юу бна гэх зэргээр утас, мэссэжээр холбоо бариад бдаггүй. Харин хэрэг болох үедээ утасдаад шууд л зорилгоо хэлчихдэг. Бусад хүмүүсийг ч би ийм бгаасай гэж хүсдэг юм. Зүгээр л утсаар яриад сонин сайхан асуугаадд бх надад ядаргаатай санагддаг. Тэр хүмүүс холбоогүй бж бгаад надаас тусламж хүслээ гэхэд надад боломж нь бвал би туслахаасаа цааргалдаггүй.
ReplyDeleteHi Miracle, chinii sanaag oilgoj baina. Neg talaar zuv bodol. Minii gargah gesen sanaa bol hun burtei holbootoi baih gedgeer bish ajil career-n ertuntsud networking uusgeh tal deer uguh gesen sanaa. Jishee n ajliin yariltslagand ochood tuhain ajlaas sanal avaagui ch bayarlalaa gesen note yavuulchihdag, gants neg urgelj chamd tusaldag humuusdee tursun udruur n bayariin mend yavuulchihdag baih gesen sanaag l gargah gesen zorilgotoi. Medeej tanidag meddeg hun buhentei bainga holbootoi baina gevel utgaggui asuudal. Bid bugdeeree uuriin gesen zavgui amidraltai humuus. Bainga holbootoi gedgiig udur bur sar bur holboo barihaar oilgoj bolohgui. Heden jil ogt suraggui baisnaa genet garch irj tuslamj husej baisnaas yadaj jilde neg udaa shine onii mendtei yavhad l bainga holbootoid tootsogdoj baigaa yum. Todruulahsan gej bodoj baisan sedviig hunduj comment uldeesen chamd bayarlalaa.
ReplyDelete