Цахим захидал илгээж буй уншигчиддаа баярлалаа. Намайг яаж түргэн хугацаанд төрөхийн өмнөх жиндээ хүрсэн бэ гэсэн асуулт нэлээн хэд иржээ. Оройн хоолоо хийхээс өмнө гялс амжуулан хариулъя гэж бодлоо.
Би төрөөд бас нэлээд удчихсан шүү дээ. Бараг жил хагас болж байгаа юм байна. Юуны өмнө саяхан төрсөн бол яарах хэрэггүй. Байгалийн жамаар тэлсэн үтрээ эргээд байгалийнхаа жамаар агшдгийг мартаж болохгүй. Хүүхэд төрөх хүртэл хэдэн сар болж байж хэрхэн томордог билээ яг л түүнтэй ижил хугацаа эргэж агшихад өгөх хэрэгтэй. Миний хувьд төрөөд яг 9 сар болсоны дараа хэвэндээ орох шиг мэдрэмж бие болон сэтгэлд маань төрсөн.
Би өөрөө угаасаа талханд маш их дуртай хүн л дээ. Ямар сайндаа нөхөр маань түрүү жилийн Валентиний баяраар зүрхэн хэлбэртэй талх жигнэж өгөх вэ дээ. Тиймээс би төрсөнийхөө дараа талхны хэрэглээгээ эрс багасгасан. Та нар талх их иддэггүй ч гэсэн талх болон бусад гурилан бүтээгдэхүүнийхээ хэмжээг багасгах хэрэгтэй. Миний хувьд талх, гурилан бүтээгдэхүүнээ эрс багасгасан бөгөөд би хэзээний цай, тараг гэх мэтийг элсэн чихэргүй хэрэглэдэг нь эргэж жиндээ ороход ихээхэн нөлөөлсөн. Мөн хөдөлгөөн маш их чухал. Тогтмол дасгал хийж чадахгүй ч гэсэн ядаж гэртээ хөгжим тавиад бүжиглээрэй. Би өдөрт доод тал нь 30 минут алхана. Алхахдаа энгийн хурдаар биш хөлсөө гартал хурдхан алхаж заримдаа гүйдэг. Охиноо түрээд шүү дээ. Өглөө бүр 30 минут гэртээ бичлэг даган ёгийн дасгал хийж заншаад байгаа.
Хоол идсэнийхээ дараа хэвтэж ердөө болохгүй. Бас нэгэн зүйл гэвэл би нэг дор их иддэггүй ойр ойрхон бага багаар давтамжтай иддэг. Мөн долоо хоногт нэг удаа махгүй хөнгөн хоол идэхийг хичээдэг.
Төрсөн эмэгтэй хүн сайн шимтэй хоол тэжээл идэж уух нь маш чухал гэдэг нь ойлгомжтой. Турахын тулд хоолоо хасах гэдэг бол байж болшгүй зүйл шүү. Юу идэж байгаагаа өөрчилнө үү гэхээс хоолоо хасаж, сойно гэдэг эрүүл биш алхам гэдгийг мартуузай.
Дасгал хийх бол эрүүл байхын үндэс гэдгийг би биеэрээ мэдэрсэн хүн дээ. Тиймээс ямар нэг дасгалыг л хийж заншиж сурахыг бодоорой.
Ингээд товчхон дарааллаар харуулбал
1. Талх, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах
2. Элсэн чихэр аль болох хэрэглэхгүй байх
3. Хөдөлгөөнөө нэмэх
4. Дасгал хийж занших
5. Доод тал нь 8 аяга ус уух
5. Доод тал нь 8 аяга ус уух
За тэгээд санаа зоволтгүй ээ. Хүүхэд чинь хөдөлгөөнд ороод ирэхийн цагт өөрийн мэдэлгүй жигтэйхэн их турсан байх вии. Амжилт хүсье.
Жич: Зарим хүмүүст тусад нь цахилгаан шуудангаар хариу өгсөн болно.
Жич: Зарим хүмүүст тусад нь цахилгаан шуудангаар хариу өгсөн болно.
No comments:
Post a Comment