Saturday, April 18, 2015

Станфордоос бусдаар бол хэний ч ард орохгүй л гэнэ шүү буюу боксоор хичээллэнэ ээ

Ажил дээр заримдаа Коннор  бид хоёр уулзалтын өрөө захиалан сууж чимээгүй орчинд ажиллах үе бий.  Коннор Шопенийг сонсож би Эминимийг ACDC-тэй ээлжлүүлэн сонсоно. Намайг зарчимч хэрнээ Эминэмийг сонсох дуртай гэхээр гайхаж ACDC -д нугасгүйг мэдээд Коннорын нүд орой дээрээ гарах шахсан гэдэг. 

Коннор: Шопеноос дуртай аялгуу бий юу? 
Би: Сонгодог хөгжим хааяа сонсох нь ч сонсоно оо. Гэхдээ яг тэрний тэр гэж нэрлэж мэдэхгүй ээ. Сарны Сонат-ыг Моцартынх гэж мэднэ. Гэж хэлсэнээ арай Сарны Сонат нь Моцартынх биш байж онигоонд орох вий дээ гэж багахан зэрэг сандраад авав. 

Коннор Иллиноис мужид төрж өссөн, жилийн өмнө ихийг хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөн Силикон Валлийг зорьж ирэн хэсэг хүмүүсийн хамт шинэ санаагаа том бүтээл болгохоор зүтгэж яваа дөнгөж 21 настай залуу билээ. Мэдээж аливааг эхлэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл бий тул бүх зүйл хөл дээрээ тогттол нэмэлт орлоготой байхын зэрэгцээ шинэ зүйл сурахаар намайг ажиллаж эхэлсэнээс сарын дараа манай багт нэгдсэн юм. 

Надад байхгүй сэтгэлгээ нь хэрэг болдог ба их өвөрмөц нэгэн шиг санагддаг. 

Бид хоёр хэнээс ч дутахгүй гэдэг зангаараа хамгийн их нийлдэг шиг байгаа юм. Даниел бол арай өөр. Өөрийгөө царайлагт тооцдог. Бас гэрээний ажилтан хийж байгаадаа дурамжхан. Хумсаа чамласан хүүхэд шиг зан гаргах нь заримдаа яршигтай ч Коннор бид хоёр , хоёр талаас нь дэмжээд сэргээчихнэ. Даниел аялалаар явахынхаа өмнө 6 оронтой тоотой цалинтай байсан даг аа.  Эсвэл  Коннорын хэлсэнээр дээд ангилалын чинээлэг айлаас гаралтай болохоор амьдралд тохиолдох жижиг зүйлд амархан сөхөрч, санаагаар унадаг нэгэн байж ч мэднэ. Гэхдээ түүний эксел, тооны талын чадварыг манай 4 дотор гүйцэх хүн байхгүй. 

Эхний дарга маань өвдөөд түр зуур чөлөө авсаныг санаж байна уу? Одоо манай багийг ахалж байгаа дарга өнөөдөр Энэтхэг рүү ажлаар ниссэн. Манай компани Америк, Англи, Энэтхэгт салбартай юм билээ. Тэгээд явсан хойгуураа намайг ерөнхийдөө багаа тэргүүлж хамгийн гол нь асуудал гарвал надруу эхлээд очоорой гэж нөгөө гуравт чинь хэлсэн байна. Алдаа гаргахгүй шиг багаа аятайхан аваад сууж байх юмсан. 

Ажлын хажуугаар ёганы багш намайг ангидаа гайгүй хоёрын нэгэнд орно гэж магтав. Тэр ч намайг нэг их онгируулсангүй. Ёгагаар тууштай хэдэн жил хичээллэсэнийх тэр зэрэг байлгүй яахав гэж бодоод өнгөрөв. 

Гэтэл өнгөрсөн Пүрэв гарагт бүжгийн хичээл дээр Чарлестон зааж, би ёстой үзүүлээд өгөв. Манай ажлынхны эрүү нь унжиж, нүд нь бүлтийв.

Санхүүгийн хэлтэсийн Лоан эгч "чамд чадахгүй зүйл бий юу? зүгээр чадах биш сайн чадах юм" гэж миний цөсийг хөөрүүлж орхив. Санхүүгийн хэлтэст 3 ази эгч ажилдаг ба бүгд над шиг хоёрдугаар англи хэлтэй хүмүүс. Намайг бас тэрүүхэндээ "энхрийлж" дэм өгнө. 

Би ажлаа ямар хийж байгаа нь тодорхой. Ширээний теннисээр Коннор, Дан хоёрт хааяа хожигдох ч Филийг бол урдуураа нэг ч гишгүүлээгүй нь үнэн. Биллиард чиг тэнцүүхэн цохино, бүжиг танц ч эргэнэ, ёга ч хийнэ, ер нь яадгийн дараагийн долоо хоногт Даваа гарагийн боксын хичээлд нь сууна аа. 

5 comments:

  1. Сарны сонат Бетховенийх биз дээ. Бүх юм чаддаг хүмүүс нээрээ мундаг шүү. Би спорт, урлаг зэрэгт ёстой ямар ч авъяасгүй. Хэхэ эмэгтэй юм болохоор ядаж вальс аятайхан эргээд сурчих юмсан гэж хүсдэг юм. Яаж бүхнийг чадаад бнаа хэхэ юманд тууштай зангийнх уу эсвэл юм юмыг сонирхож явдгийнх юм болов уу?

    ReplyDelete
    Replies
    1. Miracle, сайн байна уу? Би нэг юманд гоц сайн биш, юм юмны захтай юм шиг байгаа юм. Аавыг маань тийм хүн байсан гэж хүмүүс дурсдаг. Тэгэхээр генинд байгаа болов уу л гэж бодож байна. Гэхдээ хичээвэл болно. Би 30 хүрч байж сэлж сурсан шүү дээ. Үүнийг уншаарай http://tessbattumur.blogspot.com/2014/06/blog-post_12.html

      За тэгээд зөндөө их баярлалаа.

      Delete
  2. "Um umtai" mongol huuhnuud gadniin huntei suusan ni hunii amidral, hair ch gesen bi haramsdag um. Bi bas ih sain German hurgentei ch ooriin erhgui l ingej bodogdood baidag saihan huuhnuudiin tuhai unshih, sonsohoor. Ug ni ene huuhnuud maani Mongold ch bai, gadaadad ch bai tsoohon mongoliinhoo mongol udamiig urgeljluuleed yavsan bol. Bid chini tsoohon shuu dee. Getel mongol zaluus haaguur baina...

    ReplyDelete
    Replies
    1. Үнэн хэлжээ. Манай ээж бас тиймэрхүү бодолтой байсан. http://tessbattumur.blogspot.com/2014/02/blog-post_7400.html Энийг уншаад үзээрэй. Юу гэж бодсоноо хэлээрэй.

      Delete
  3. Oo google-iinhee neriig soliyo doo. Ohinihoo youtube videos-d zoriulj neej baisan ner maani baina kkkkkk.

    ReplyDelete