Sunday, March 23, 2014

Намайг хүссэн залууд

Чамайг надад дурласаныг би зүрхнээс чинь сонссон. Тэсрэх гэж буй мэт бөмбөрдөх зүрхний цохилт урьд өмнө нь би тийм ойроос чагнаж үзээгүй. Магадгүй хэтэрхий тод бас хурдан байсан болохоор би чамд ойр байсан мэт сэтгэгдэл төрсөн ч байж мэдэх юм. 

Эцэс төгсгөлгүй шиврэх бороонд чи намайг удаан тэврэн зогсохыг хүссэн тэртээх нэгдүгээр сарыг би санаж байна. Намайг нэвт норчихоод гэрт чинь орж хатаах шалтаг болгоосой гэж чи бодоо юу? Чи надад хайртай болно гэхээс дэндүү айжээ. Намайг хүнийх болохоор чи авч чадахгүйдээ айж байгааг би мэдсэн. Чи намайг үнсэж байна гэж зүүдэлсэн гэл үү? Чи намайг энхрийлэн таалж байна гэж мөрөөдсөн гэсэн үү? 


Намайг амттай байсан гэж зориглон хэлсэн уруулыг чинь шагнан би нэг удаа үнсэхсэн. Чиний зөвхөн сэрүүн өдрийн бодолдоо, шөнийн гүн нойрондоо мөрөөдсөнийг бодитоор мэдрүүлэх юмсан ...


Улаан өнгөтэй хамгийн өндөр өсгийтөө өмсөж, хар улаанаар сүлжилдсэн халуухан дотуур хувцаснаас өөр юмгүй ганцхан цувтай явж очоод хаалганы чинь хонхыг өглөө эрт дарж чамайг цочоон сэрээх юмсан ... Шөнөжин намайг зүүдэлж хоносон нойрноосоо гүйцэд сэрээгүй байхад чинь очиж үүр цүүрийн жаргалыг чамд эдлүүлчихээд үүрд баяртай хэмээн салан одохсон ... үнэрийг минь чи мартаж чадахгүй мөнхөд санах болно. Үнсэлт минь биенээс чинь арилахгүй насан турш мэдрэгдэх болно.

Нэгэн хэмээр дээр чинь хөдлөх янаг биеийг минь чи санана. Чихэнд чинь сонсогдсон тачаангуй амраглалыг мартаж чадахгүй бие чинь намайг хүснэ.

Хүүхэн хонгор аалийг минь дурсана, хөгжилтэй яриа, халуухан харцыг минь үгүйлнэ.












No comments:

Post a Comment