Хоолоо идсэн үү? гэдэг Солонгосуудын хувьд мэндчилгээ нь болон хувирсан байдагтай адил Ямар ажил хийдэг вэ? юу хийдэг вэ? гэж асуух мэндчилгээтэй хүмүүс олон байх юм.
Би ч өөрөө өмнө нь тэгэж ихээр асуудаг хүмүүсийн нэг байсан байж ч мэднэ.
Надтай хамт ажилдаг байсан Линн гэж бүсгүй бий. Надаас 15 орчмоор эгч хэрнээ бид хоёр яагаад ч юм үзэл санаа, алиа хошин байдал, хувцас загварт дуртай гэх мэтээрээ чимээгүйхэн ширээнийхээ ард суух ажлынхаа хүмүүсээс ялгардаг байлаа. Миний сүүлд ажиллаж байсан компани бол жижиг хэрнээ улсад цөөхөн бизнес эрхэлдэг газар байсан юм. Ерөнхийдөө мэдээллийн технологийн чиглэлтэй ч дотроо дампуурлын менежментээр нарийссан програм, бүтээгдэхүүн гаргадаг, дампуурлын хавтаст хэргүүдийг цахим ертөнцөд журамлан зохицуулдаг байлаа. Би өөрөө өдөр тутмын үйл ажиллагаа, дампуурлын хэрэг хариуцсан шинжээч хийнэ. Өнгөрсөн намар монголд очоод ажлаа тайлбарлахыг сонссон найз маань "Эрсдэлийн Шинжээч" гэж нэрлэсэн билээ. Харин Линн захирлын туслах, хүний нөөцийн менежер, тэмдэглэлт үйл явдлын зохион байгуулагч, үүдний хүлээн авагч, оффис менежер гээд жижиг сажиг бүх л зүйлийг гүйцэтгэнэ. Түүний нөхөр Форд олон сая долларын компанийг 100 хувь эзэмшдэг мөн манай компанийн зөвлөхөөр ажилдаг хүн. Би эхэндээ Линнийг туслахын ажил хагас цагаар хийдэг гэхэд дандаа үнэтэй фирмийн хувцас, цүнх, гутлаар гоёхыг хараад гайхдаг байлаа. Найзалж дотносоод Хилсборо хэмээх тансаг баячуудын хороололд амьдардгийг нь мэдэж үе үе манай компаниар ирдэг баян Фордын эхнэр болохыг ойлгов.

Линн өсвөр насны хүү, охин хоёртой. 3 жил орчим найзалсан хэрнээ би Линн 2 хүүхдээ өргөж авсан гэдгийг мэдээгүй билээ. Линнд жирэмсэн болсоноо ажлынхнаасаа хамгийн түрүүн дуулгахад үргэлж алиалан хошигнож байдаг баясгалантай царай нь төв болж намайг уулзалтын өрөөнд дохин орууллаа. Би дотроо энэ америк компанид жирэмсэн болсоноо бас эрт хэлж болохгүй ёс байдаг юм болов уу гэсэн юм бодсоор ороход, Линн намайг тэврэн авч үнэн голоосоо нурууг минь удаан илээд, би үнэхээр чиний төлөө аз жаргалтай байна. Би яаж ч хичээгээд өөрөө хүүхэдтэй болж чадаагүй юм аа. Манай хоёр чинь хоёулаа өргөмөл. Гэхдээ өргөмөл гэдэг нэрнээс өөрөөр ямар ч ялгаагүй. Форд бид хоёрын амьдралыг гүйцээж, утга учир, аз жаргалтай болгосон зүйл бол манай хоёр хүүхэд. Ажил бол ажил. Хүүхэд бол чиний амьдрал шүү. Битгий их хүнд ажиллаарай гэж билээ.
Би хэзээний л ажлын хэнхэг царайлж үргэлж илүү цаг ажилдаг нэгэн байлаа. Хэдийгээр манайх цагаар биш жилээр цалинждаг ч ажилдаа дур сонирхолтой, дээрээс нь жилийн эцсийн бонуст санаархан тав дахиас бусад өдөр доод тал нь нэг цаг илүү ажилдаг байв.
Одоо би гэртээ суудаг ээж болоод дунд нь нэг сар эргэж ажилсанаа эс тооцвол нийт 15 сар болж байна. Миний жирэмслэлт хүндхэн байсан ч би сайн хамт олон, уян хатан бодлоготой компанийн эзний ачаар төрөхөөсөө 4 долоо хоногийн өмнө буюу албан ёсны жирэмсний амралтаа авах хүртэл ажилласан билээ.
Намайг жирэмсний амралттай байх хугацаанд Линн ажлаасаа бүр гарав. Зөвхөн гэрээс гарч, хамт олны дунд өдрийн хэдхэн цагийг өнгөрөөж, зугаацах зорилгоор ажиллаж байсан түүний хувьд компани өргөжин тэлэх тусам ажлын ачаалал нь нэмэгдэж, зугаацах зорилго нь өөрчлөгдөж эхэлсэн тул гарахаар шийджээ. Ингээд "гэрт суудаг ээж, эхнэр" болон хувирав.
Охиноо Линнтэй уулзуулах далимаар бид хоёр гэрийнхээ ойролцоох газар кофе уухад Линн, шинэ хүмүүстэй танилцаж уулзахаар чи юу хийдэг вэ гэж асуух юм. Өчигдөр хандивын цайллага дээр нэг хүүхэн дахин дахин "уучлаарай, өөрөө юу хийдэг гэлээ" гэж асуухаар нь би "юмаа угаадаг" гэж хариуллаа гээд тас тас хөхрөв.
Би бас хөгжилдөн инээж хэдэн сарын дараа ажилдаа орохгүй бол надад тэгэж хэлэх хэрэг гарах нь дээ хэмээн тоглоом шоглоом болгон өнгөрч билээ.
Өнөөдөр гэтэл тэр өдөр иржээ. Гэхдээ би тэр асуултанд юу гэж хариулах вэ гэдгээс санаа зовдоггүй. Учир нь би хоёр нас хүрээгүй охиноо өдөржин зурагтын өмнө хаяж, хөдөлгөөнд орсон хүүхдээ олон цагаар тэргэн дээр хүлэн дэлгүүр хэсдэг ээж ч биш, шилтэй, савалгаатай хоол шарах шүүгээнд халаан өгч, хэн хамаагүй нэгнээр хямд үнээр хүүхдээ харуулдаг ээж бас биш.
Би бүтэн өдрийг хүүхэддээ 100 хувь зарцуулахыг хичээдэг. Магадгүй миний охин эрх нь дэндэж ээжийгээ дагадаг байж мэднэ ээ. Гэхдээ би чадлынхаа хэрээр бүхнийг тэнцүүлж, хайраар дутаахгүй юмсан гэж охиноо өхөөрдөн үнсдэг.
Өнөөдөр би бэлтгэлийн хувцас, гүйлтийн гуталтай ч өнгө өнгийн шилэн трико, өндөр өсгийтийг өдөр болгон жийгээд үзчихсэн нэгэн. Аль 21 настайдаа монгол улсын манлай хүнсний үйлдвэр АПУ компанийн маркетингийн менежер хийж анхны дуут жагсаалыг зохион байгуулалцан, алдартай Габигийн удирдлаганд ажиллачихсан, 23 настайдаа монгол улсын яаманд мэргэжилтэнээр ажиллаж, гадаад дотоодоор аялаж, Монгол Хятадын засгийн газрын хуралдааныг зохион байгуулалцан Батхүү сайдын удирдлаган доор ажиллаж явсан хүн гээд онгирчихъё.
Миний шинэ мэргэжил бол "гэртээ суудаг ээж". Би охиныхоо асран хамгаалагч, багш, тогооч, тоглоомын анд, орчлонг таниулагч, эмч, найз, зөвлөгч гээд бүтэн ертөнц нь. Яахав би одоохондоо өөртөө гаргах заваар дутаа л биз, нөхөртэйгөө эрхлэн өнгөрдөг өдрүүд багасаа л биз, чөлөөтэй гадуур зугаалдаг хумигдаа л биз. Энэ бүгд үүрд биш ээ. Охиныхоо амьдралын хамгийн чухал хэсэг болох эхний 2 жилд ажууд нь байж элээний сүүдэрт даарчихгүй байхыг хариуцъя гэсэн юм. Хөл дээрээ бат зогсож, хэлээрээ бүхнийг ойлгуулдаг болтол хамтдаа үргэлж байхсан гэж бодсон юм аа.
Учир нь би өөрөө хайранд өлгийдүүлж, ээждээ, аавдаа, эгч ах нартаа эрхлэн өссөн. Өөрт байгаагүй нийгмийн боломжийг харин охиндоо эдлүүлэхийг хүсдэг нэгэн.
Хэрэв хэн нэгэн чамаас ямар ажил хийдэг вэ гэж асуувал, гэртээ суудаг ээж гэж нүүр бардам хэлж байгаарай. Эмэгтэй хүн болж төрсөний нэгэн гавъяа гэдэгт итгээрэй.
Орой ажлаасаа ирээд, амралтын өдрөөрөө хүүхдээ асран эхнэртээ завсарлага өгдөг аав нартаа баярлалаа. Та наргүйгээр "гэртээ суудаг ээж" -үүд бүхнийг ганцаараа үүрч яахин чадна.
Ганц бие ээжүүдийг би эцэст нь магтан дуулъя. Та нар бол газар дээр буусан амьд бурхад Тэдний хажууд би "гэртээ суудаг ээж" гэж бардам хэлэхээс харин ч нэг зовно.
Ганц бие ээжүүдийг би эцэст нь магтан дуулъя. Та нар бол газар дээр буусан амьд бурхад Тэдний хажууд би "гэртээ суудаг ээж" гэж бардам хэлэхээс харин ч нэг зовно.
No comments:
Post a Comment