Monday, March 31, 2014

Хүлээлт

Хүлээх дургүй. Хүлээлгэх бүр дургүй. Харин чамайг би хүлээнэ. Амьдралд минь гэрэл гэгээ татуулан ирсэн болохоор чамайг би хүлээнэ. Хүний амьдралд цорын ганц удаа учрах чухал нэгэн нь чи ч юм бил үү. Сэтгэл минь хүлээ гэж тархинд минь тушаасан болохоор надад хүлээхээс өөр арга үгүй. 

Цаг хугацаа өнгөрч буй эсэх нь мэдэгдэхгүй. Гадаа ямар улирал болоод байгааг ч заримдаа мартчих юм. Зөвхөн бороо миний баримжаа болно. Бороогүй бол бүх өдөр адилхан санагдаж чухам ямар улирлын хэддүгээр сар болж байгааг таахад бэрх. 

Энэ л өдрүүдэд цангинасан хүйтэн монголын өвлөө санана. Утаатай ч гэсэн миний төрсөн нутаг, бөглөрөөтэй ч гэсэн миний улсын нийслэл. 

Нутагтаа газардах өдрийг хүлээнэ. Танил дотно хэл хаа сайгүй чихэнд сонсогдох өдрийг хүлээнэ. 

Дэлхийн өнцөг булан бүрт амьдрах монголчууд бид эх орондоо хөл тавих өдрөө битүүхэн хүлээнэ. Монголдоо очоод буцаж ч амжаагүй хэрнээ дахин ирэх өдрөө хүлээнэ. 

Чамтай, та нартай уулзах өдрийг дахин хүлээнэ. 

Амьдрал тэр чигтээ хүлээлт ч юм шиг. Залуу охин том болж ухаангүй дурлалтай учрахаа хүлээнэ, жирэмсэн бүсгүй үрээ харах өдрийг тэсэн ядан хүлээнэ, аав охиноо хөлд орж анхны үг хэлэхийг хүлээнэ ... 

Хүлээсэн мөч ирэх сайхан, хүлээсэн хүнтэйгээ учрах жаргалтай. 






4 comments:

  1. Replies
    1. Найздаа баярлалаа. Чи минь ч гэсэн хүлээсэн зүйлдээ хурдан хүрэх болно.

      Delete
  2. Утаатай ч гэсэн миний төрсөн нутаг, бөглөрөөтэй ч гэсэн миний улсын нийслэл.
    ene ugs minii hamgiin ih heleh durtai, helegddeg ugs....wonderful ;)
    awyaslag egchdee amjilt husey ;)

    ReplyDelete
    Replies
    1. Хоёулаа адилхан санаа бодолтой байх нь :) Сонирхож уншаад цаг зав гарган сэтгэгдэл үлдээж амжилт хүссэн танихгүй ч гэсэн дүүдээ баярлалаа. Хүнд урам өгч чаддаг хүний үйлс нь аяндаа бүтдэгт би итгэдэг.

      Delete