Арван долоот шиг гэгэлзээд байна би
Анхны хайр шиг догдлоод байна аа
Зүрх дэлсэж зүсээ тольдоод
Зүүдээ манадаг болчихсон би
Биеэ тордож сэтгэлээ өвтгөөд
Битүүхэндээ гоёдог болчихсон би
Чиний зүрхний цохилтыг
Чин үнэндээ мартаж чадахгүй
Бөмбөрдөх зүрхний чинь дэргэд
Бие минь хүнийх гэдгээ мартах шахсан
Булиглах сэтгэлийг чинь сонсчихсон
Би чамд хайртай гэж тодоор надад хэлсэн
Намайг мөрөөддөгөө хэлсэнд баярлалаа
Надад жигүүр ургачихсан түүний ачаар
Сэмхэн хайрладагаа илчилсэнд баярлалаа
Сэв хийтэл би залуужчихсан чиний азаар
No comments:
Post a Comment