Monday, January 30, 2017

Алиманд буруугаа тохсон нь

Блогоороо зочлолгүй зөндөө удсан байна. Завгүй ажилтай, аялаад гэх мэтээр худал үнэн шалтгаан тоочвол болох.

Чин үнэндээ Apple-с болсон юм.

Гэртээ зай гаргахын тулд ширээний computer-ээ хураах болов. Тэгээд шинэ содон технологи судалж үзэх сонирхолтой нөхөр маань chrome book захиалаадхав. Би үнэхээр үүн дээр ажиллах дургүй. Хэдийгээр блогдох санаатай монгол үсэг суулгасан ч би нэг л дасаж өгөхгүй байлаа.

Ажлаас өгсөн Apple!

Би энэ компанийн бүтээгдэхүүнд яагаад ч юм фен болж чадахгүй явсаар өнөөг хүрсэн юм.

Монгол үсэг товчлуур дээр нь суулгах боломжгүй. Арга ядаад Орос үсэг суулгасан боловч надад үсэгнийх нь байрлалд дасах цаг ч гарсангүй, сонирхол ч төрсөнгүй.

Угийн цагийн хөтөлбөрт баригдсан, програмчдагдсан амьдрал маань хэд хэдэн шалтгааны улмаас улам завгүй болж, дээрээс нь бэлэнчлэх сэтгэлгээ надаас бүрэн арилаагүйн гайгаар дахиж Apple-тай ноцолдох боломжийг өөртөө олголгүй явсаар нэг мэдэхэд блог бичих хугацаа хэт өнгөрсөн байв.

Гар хөлөөрөө мөнгө ологсод бид гар хөл өвдвөл сандарч орхино. Миний баруун гар өвдөж эхэлснээр блогтойгоо эргэн учрах магадгүй 2 дахь номоо дуусгах гараа минь эхэллээ.

Computer дээр удаан ажилласан, тодруулбал хулгана их хэрэглэснээс болоод баруун гар, хуруу өвджээ хөөрхий. Эмчилгээ, дасгал гээд бүх л шинжлэн ухаан нотдогдсон арга чаргыг хэрэглэлээ. Бүрэн эдгэрсэнгүй.

Эцэст нь ийм яира болов.

Эмч : Бага ажиллах боломж бий юу?
Би: байхгүй
Эмч: Гараа амраах л сүүлийн арга байна
Би:  гараа амраах эрхийг би өөртөө өгөх боломжгүй
Эмч: За тийм дээ, бид нарт тэр тусмаа Бэй Ариад амьдардаг бидэнд амрах эрх байхгүй дээ гээд баахан ганцаараа инээснээ. Уйлах гэж байгаа мэт царайтай намайг өрөвдсөн үү? Яасан? Царайгаа төв болгосноо, би чамд тусална аа. Надаас имейл хүлээгээд ирэхгүй бол 7 хоногийн дараа холбогдоорой гэж хэлэв.

 Ингээд эмчийнхээ хамт уйгагүй судалгаа хийсний эцэст roller mouse  гээч ачтантай золгож өвчингүй болоод зогсохгүй дахин блогдох болсон нь энэ.

Энэ хулганыг  PC-д зориулж бүтээсэн тул, би Apple- аа PC -гээр сольж, монгол үсгээ суулгав.

Яг л нөгөө гахайнаас хялгас гуйгаад тэрүүгээрээ дээс томж найзыгаа авардаг үлгэр шиг юм болсон юм даа.

Үнэтэй хулгана захиалахын тулд эмчээсээ бичиг авна, авсан бичгээ албаны хүнд өгч хулганаа захиулна, хулгана ирсэний дараа учраа тайлбарлаж, computer-ээ солиулаад, монгол үсгээ суулгаж блогруугаа ороод үүнийг бичиж байгаа нь энэ.

Намайг үргэлж дэмждэг та нартаа баяралалаа.