Tuesday, April 29, 2014

Хошин шог буюу болсон явдал

Хагас бүтэн сайныг Баасан гарагийн оройтой хамт тэсэн ядаан хүлээнэ дээ. Учир нь гэр бүлээрээ ямар нэгэн адал авдал зохиож, үгүй гэхэд хамтдаа агаар салхинд зугаална. Бүр болохгүй бол гадагшаа гарч ямар нэг орны амталж үзээгүй хоол иднэ. Бороо устай, лагшин эс тунгалаг бол дор хаяж хоол захиалан авчруулж гахай болтлоо гүзээлцгээж хөлөө жийн юу ч хийхгүй кино үзэх дуртай хүмүүс. 

Хувцасаа эвхэж, мөнгөө хэмнэхдээ маруухан улсын тоонд нөхөр бид хоёр яалт ч үгүй орно. Харин охинтой болсоны ачаар хүүхэддээ муу үлгэр дууриал үзүүлэхгүйн тулд хувцас хунараа эвхэж, тоосоо өдөр бүр соруулдаг мундаг улс болоод байгаа. Хүүхдээ хүмүүжүүлэхээс илүү хүүхэд өөрөө бид хоёрыг хөөрхөн хүмүүжилтэй болгох юм. 

Би Солонгосоос ирээд удаагүй байлаа. Алдарт Гангнам дүүргээс дурлан байж авсан сул загвартай хар өнгийн шарваараа өмсөж гайхуулахыг тэсэн ядан хүлээсээр ашгүй хагас сайны өглөө боллоо. Орой нь бэлдэж тавиад хоносон өмдөө өглөө яаран углаж ""би бэлэн, явцгаая" гэж нөхөр охиноо яаруулав. Төв цэцэрлэгт хүрээлэнд хэдийн хүмүүс иржээ. Амралтын өдөр болохоор хүүхэд асрагчаас илүүтэй эцэг эхчүүд давамгайлсан нь андашгүй. 

Үргэлж л намайг хөөрхөн байна, гоё харагдаж байна гэдэг нөхөр маань энэ удаа чимээгүй. Би дотроо шинэ өмдөө магтуулах санаатай өмнүүр хойгуур нь нэлээн явлаа бас л дуугүй. 

Хортой нар гарахаас өмнө амжин охиноо ханатал тоглуулсан бид хоёр долоо хоногийн өмнө авгын урьсан ёсоор Сан Францискод өдрийн хоол идэхээр хөдлөв. Сая нэг юм ам нээж "чи яагаад миний унтлагын өмдийг өмсчихсөн юм бэ" гэх нь тэр. Би эхлээд тоглож байна гэж бодон инээтэл манай хүн ер тоглож буй шинжгүй их л гайхсан байртай байлаа. Угийн хэнэггүй, нарийн ширийнийг анзаараад байдаггүй нөхөр маань нээрээ намайг өөрийнхөө унтлагын өмдийг өмсөж гэж боджээ. 

Яг энэ яриа болох зуур бидний дэргэдүүр нүв нүцгэн дугай унасан ах зөрлөө. 

Гэртээ ирээд шөнө өмсөхөөсөө илүү гэртээ өмсдөг унтлагын өмдийг нь үзвэл нээрээ нэлээд ижилхэн материалтай, шуугаад өмсвөл миний үнэтэй Гангнамын өмднөөс ялгархааргүй юм гээч ... 

Нөхрийн унтлагын өмдтэй байтугай нүцгэн явж байсан ч хамаагүй Сан Франциско ... 

Monday, April 28, 2014

Шөнийн болзоо буюу эротикийн үргэлжлэл

... мөрөн дээр зөөлөн үнссээр сэрээлээ... бүдэгхэн сарны гэрэл дутуу хаасан хөшгөөр шагайхыг бодоход үүр арай цайгаагүй бололтой. Бодлоос нь гарахаа больсон дурлалт ханхүү бүсгүйг үргэлжлүүлэн үнссээр сэрэл өдөөж орхив. 

Өөдөөс нь эргэн харах гэсэн боловч хэрэггүй хэмээгээд буцаан цааш харуулж гараараа бэлхүүсээр тэврэн бүсгүйн биеийг улам өөртөө наан ойртуулахад ер бусын халуун эд биеийг нь төөнөж биеэ эзэмдүүлэх адын хүслийг төрүүлэх нь тэр.

Эр хүний ид хаваа гайхуулах гэсэн мэт "чи үүнийг л хүсээ юу" хэмээн хатуурсан эрхтэнээ араас хүчтэйхэн бүлэв. Бүсгүйн нуруу хотосхийн зөөлөн ёолж залуугийн хэмнэлийг даган бөгсөө хөдөлгөж эхлэв ээ. 

Бүсгүйг давуулан тэвэрсэн гар доошилж яг л хүслийг нь уншсан мэт хүргэхийг хүсэж байсан газар очиж хуруугаараа оролдоход өөрийн мэдэлгүй бүсгүйн гийнах дуу улам чангарчээ. 

Залуу аль болох удаанаар цэнгүүлэх гэсэн мэт аажмаар буцаан татах хэрнээ хүчтэйгээр эргүүлэн бүлнэ. Тэр бүрий бүсгүй дуу алдан чичирч өчигдөр өглөөнөөс хойш өндийлгүй загас наадуулсан орны эхүүн боловч тансаг үнэрт мансууран үүрд түүнтэй янаглах шуналд дийлдэнэ. 

Хэсэг хугацааны дараа залуугийн хөдөлгөөн шал пал хийх чимээний хамт хурдасч гараараа эрхтэнээ сугалахыг завдахад бүсгүй болиулж дотор нь тавь, битгий ав, дахиад ганц удаа хүчтэй хэмээн ээрч муурсанаа ямар сайхан юм бэ гэж дуу алдах агшинд залуугийн бие сулран үл ялиг гэдийсэн ч залуу насны омогшил болсон түүний чалх сайтай бэлэг эрхтэн гозойсон хэвээр бүсгүйн нууц ертөнцөд оршсоор байлаа ...

Friday, April 25, 2014

"Лойцон" Филиппинүүд буюу стеротайп

Эрт сэрвэл нэгийг сонсож, орой унтвал нэгийг дуулдаг гэгчээр оройн нойроо харамлалгүй найз нартайгаа уулзсан минь болжээ. Бид стеротайпын талаар нэлээд ярилцлаа. Харамсалтай нь бид хэд энэ үгийг ойлгомжтойгоор орчуулах мэдлэг дутав. Гүүгл орчуулагчаар хайвал "урьдач" гэж гарч ирэх юм. Байж болох ч нарийн утгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй мэт санагдан гүүгл орчуулагчийг голох бардам сэтгэл илрээдхэв. Өөрөө орчуулж чадахгүй хэрнээ мундаг гүүгл гуайг голоод болж байгаа ч юм уу үгүй ч юм уу хэн мэдлээ. 

Орос хэл сайтай хүмүүс бол стеротип гэдгийг ойлгон аятайхан орчуулчих байх. 

Ази хүмүүс будаанд дуртай, ази жолооч нар машин муу барьдаг, америк хүмүүс шуналгүй, эмэгтэй хүмүүс уйланхай гэх мэт нэг ерөнхийгөөр дүгнэгдсэн нэлээд хэсэг хүмүүсийг л стеротайп гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл тогтсон нэгэн хэв маяг гэх үү дээ. 

Станфорд эмнэлэгийн оройн ээлжнийхэн ихэвчлэн Филиппин хүмүүс байдаг гэнэ. Учир нь мэдэл бүхий нэгэн менежер Филиппин хүн аж. Миний ажигласанаар тэд хаа газар нэг нэгнээ татаж ажилд оруулахдаа гарамгай үндэстэн. 

Манай найзыг оройн ээлжинд ажиллах уу гэсэн хүсэлт иржээ. Хамгийн анх зурасхийн орж ирсэн бодол нь бөөн Филиппинүүд бий гэж бодсон ч найз маань саналыг хүлээн авчээ. Яахав энд ерөнхийдөө Филиппинүүд ховонд дуртай хүмүүс гэсэн стеротайптай болохоор манай найзын санаанд тэгэж орж ирсэн хэрэг. Түүнээс биш бидний хэн хэн нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлгүй хүмүүс шүү. Ээ бурхан минь, буруугаар ойлгож цаашаа цуурав. 

Филиппинчүүдтэй хамт ажиллаж эхлэхэд нээрээ л бүгд явах, ярих, зүс царай хүртэл нэг хэв маягийн ижил төстэй харагджээ. Харин хүн бүртэй үг сольж, илүү мэдэхийн хэрээр бүгд өөр өөр үзэл бодолтой, бие биенээсээ тэс ондоо болохыг мэдсэн гэдэг. 

Үүнтэй адил бид хүнийг өнөөдөр ямар байгаагаар нь ойлгож хүлээн авах гээд байдаг. Гэтэл тэр хүний амьдралд юу ч тохиолдсон байж болно, ямар ч замаар өнөөдрийг хүртэл явж ирсэн байж болно. Өнөөдөр даруухан царайлаад, намба суусан ээж өмнө нь гал халуун залуу насыг наргиж цэнгэж, дуулж хуурдаж, сурч мэргэшиж өнгөрүүлсэн ч байж мэднэ.

Өнөөдөр чимээгүйхэн нас нь өндөрлөг өөд өгсөж яваа нэгэн хийх юмаа хийж, бүтээх юмаа бүтээж,  гялалзах үедээ гялалзаж явсаныг мартдаг. 

Манай монголчууд Хятад хүмүүст дургүй байдаг нь үнэн. Оюутан байхдаа "Цусгүй дайн" нэртэй Хятадуудыг муулсан нийтлэл бичиж явсан хүний нэг нь би өөрөө. 

Сүүлийн хэдэн жилд Хятад хүмүүсийн талаарх бодол эрс өөрчлөгдлөө. Би өмнө нь Хятад хүн гэдгийг нэгэн хүн мэтээр ойлгож Хятад хүн бүр муу муухай санаатай хэмээн ташаа ойлгож явжээ. 

Нэлээд хэдэн Хятад хүнтэй бизнес болон дотно андын хэмжээнд хүртэл танилцаж, нөхөрлөж явна. Хүний сайхан чанар болоод сэтгэлийг тэдгээр хүмүүсээс мэдэрч авлаа. Ингэж бичлээ гээд "энэ аягүй бол өөрөө Хятад цустай байх аа" хэмээн намайг муулахын оронд миний хэлэх санааг ухаж ойлгон, хэн нэгнийг зөвхөн номны хавтас шиг хараад өнгөрөх биш дотор талын хуудас бүрийг нь уншдаг байгаасай гэж хүсэх гэсэн юм. 

Хүний амьдралд шинэ найз, амраг гээд амьдралын хуудас бүрийг нь мэдэхгүй хүмүүс орсоор гарсаар байдаг. Хэрэв тэр хүнийг амьдралдаа хадгалахаар шийдсэн бол илүү мэдэж, танихын тулд илэн далангүй ярилцаж, цаг зориулан гаргаж, хамгийн гол нь өөрийнхөө амьдралын бүлгээс ярьж өгч номын хуудсаа харамгүй дэлгээрэй.