Saturday, November 29, 2014

Хүнд тусалсанаас илүү хүнээс тусламж авсан үеэ мэддэг явахсан буюу гэгээрсэн чамайгаа саналаа

Баярын улирал аль хэдийн эхэлчихжээ. Хүн бүхэн дор бүрнээ завгүй бороотой, манантай заримдаа зунтай андуурмаар нарлаг өдрүүд холилдон үргэлжилнэ. 

Түр амсхийгээд бодохнээ "гэгээрсэн ганц найз"- аа учиргүй их саначихжээ. Үзэл бодол ихээр нийлдэг учраас ч тэр үү, хувь тавилангаар учирсан болоод ч тэр үү,  үг сольж, амьдралын том төлөвлөгөөгөө хуваалцах амар бас амттай байдагт би найзыгаа "гэгээрсэн найз минь" хэмээдэг. 

Сүүлийн нэлээд олон сар бидний амьдралд ижил төсөөтэй зүйлүүд багассаны улмаас уулзах цаг зав ч аяндаа байхгүй болчихсон гэхэд хилсдэхгүй. 

Би бодлоо. Гэгээрсэн найз миний амьдралд маш олон удаа, үнэхээр хэрэгтэй үед, зөндөө их тус болж байжээ. 2002 оноос хойш нөхөрлөсөн гээд бодоход түүний надад хүргэсэн том жижиг тусыг тоочвол барагдахгүй, тоолвол гүйцэгдэх нь өнгөрсөн. 

Юутай ч гэсэн би түүний, таны, бусдын надад хүргэсэн тусыг санаж л явдаг шүү. Гэхдээ миний бас нэгэн муу зан бий. Хүнд тусалж байснаа ч мэддэг онцгүй зан. 

Өөртөө шинэ нэмэлт оруулахаар шийдлээ. Зөвхөн хүнээс авсан тусаа марталгүй харин бусдад тусалсанаа тархиныхаа ой санамжаас огт арчихаар өөрчиллөө. 


2 comments:

  1. Өгөөд март, хайрлаад март гэж сайхан үгс санаанд орж байх..


    Сайн найз байхсан..

    ReplyDelete
  2. Hi Frank, Өмнө нь сонсож байгаагүй сайхан үгс байна. Хуваалцсанд баярлалаа

    ReplyDelete