Tuesday, March 3, 2015

"Би эхнэр авмаар байна"-ын үргэлжлэл буюу хойшоо биш урагшаа тэмүүлж амьдармаар байна

"Би эхнэр авмаар байна" -ыг нийтэлсэнээс хойш таньдаг танихгүй, найз, уншигч гээд нэлээд олон хүн санал бодлоо хуваалцсан билээ. 
Бүгд л зөв бөгөөд сайхан санаа хэлсэн. Тийм ээ, үнэхээр бидний аав ээжийн үед хүүхэд өсгөхийг өнөө үетэй харьцуулах ч аргагүй. Хэрхэн яаж болгож байсныг бодоход ч итгэмээргүй, бахархмаар, хүндэлмээр. Худаг,  булгаас ус зөөж, гараараа хувцас угаана. Гэтэл одоо аяга тавгаа хүртэл машинд угаачихна. Машин тэргээр орчин үеийн цэцэрлэг сургуульд хүүхдээ зөөх байтугай хажуу айлын тэрээ энээг гуйж хүүхдээ харуулах гэж айл айлын хаалга тогшиж явна. За ингээд ялгааг бичвэл барагдахгүй. 

Би ингэж боддог. Хүн ер нь урагшаа тэмүүлж, дээшээ ахиж амьдрах ёстой гэж... Зөвхөн миний хувийн бодол. Би өнгөрсөнтэй биш өнөөтэй зэрэгцэн алхахыг хүсдэг. 

Товчхондоо би Силикон Валигийн " ажил хийдэг ээж" -ийн жишгээр амьдрах тэмүүлэлтэй. Өөрөөр хэлбэл өнгөрсөнтэй ч биш, өрөөл хэн нэгэнтэй ч биш, өөрийнхөө өмнөх жилүүдтэй өөрийгөө харьцуулан, өөртэйгөө "өрсөлдөж",  өгсөж амьдрах мөрөөдөлтэй нэгэн.  



No comments:

Post a Comment