Monday, April 7, 2014

Эзнээ хайсан дурлалын захиа

Чи миний амьдралд гэрэл гэгээ цацруулан орж ирсэн. Бөхөж байсан галыг чи бадраасан. Ширгэж байсан голыг далай болгосон. Намайг эдгээж, сорвийг минь арилгасан. Аз жаргалыг минь бүтэн болгож, дахин амьдруулсан. 

Чи бол миний амьдралд учрах анхны бөгөөд сүүлийн цор ганц зориглол. 

Чамтай хамт бүтэн өдрийг өнгөрөөхсөн. Чиний ертөнцөөр зугаалж, чиний тухай мэдэхсэн. 
Чамайг налан сууж чиний дуртай киног үзэхсэн. Чиний гараас хөтлүүлж шөнөжин дэмий тэнэхсэн...

Чамтай зуун жилийг хамт өнгөрөөсөн ч би лав уйдахгүй. Чи бол зүрхэнд минь эгшиглэх мөнхийн дурлалын аяз. 

No comments:

Post a Comment