Sunday, May 31, 2015

Номныхоо ачаар багын найзаа олсон нь буюу цаана нь гүн утга бий

Жинхэнэ өвөр түрийдээ орж, өсвөр насаа өнгөрөөсөн багын найз охиноо олоод хичнээн баярласан гээч. 

Хэдэн хаалгана наана цаана амьдарч худгаас ус авалцаж, цасаар байлдаж, эмээгийнх нь амттай хоолноос хуваалцан, охин насны нууцаа сэмхэн дэлгэдэг байсан найзыг минь Оюунтогоо гэдэг. 

Шулуун шударга бас цоглог зан, чанга инээдээрээ адилхан бид хоёр олон жил сайхан үерхээд нэг л мэдэхэд сураг алдарч орхисон хэдий ч найзыгаа олох сэтгэл хэзээ ч арилаагүй. 

Хэдэн сарын өмнө харин найз маань намайг олж мессеж илгээв. Сайн хүнтэй ханилж, хоёр хөөрхөн охины ээж болжээ. Намайг олсон түүх нь маш хөгжилтэй. 

Хадам ээж нь миний номыг худалдаж аваад найзын том охинд бэлэглэжээ. Тэгсэн нөгөө багын найз нь номны хавтсан дээр байсан гэдэг. 

Би огт танихгүй найзын хадам ээжид баярлаж, түүнээр бахархах сэтгэл төрсөөр. 

Өсвөр насанд алхан орж буй ач охиндоо "Туслахыг минь зөвшөөрөөч" номыг авч өгнө гэдэг дэвшил. Ном бичсэний хэрэг бүтлээ гэж санаа минь бүрэн амрав. 

Дээрээс нь насан багын үнэнч найзаа олсон нь бонус байлаа. 

1 comment:

  1. Гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ. Бүтээлээсээ сэтгэл ханамж авах, бүтээлийнхээ үр шимийг хүртэхээс илүү сайхан зүйл өөр юу байхав...

    ReplyDelete