Сүүлийн хэд хоног зочид гийчид ихтэй байсаар цаг заваар бага байлаа. Анзаараад, бодоод байсан чинь би бол имэйл буюу "цахим шуудангийн үеийн" хүн бололтой. Хайрын захиа, төрсөн өдрийн мэндчилгээ, санасан, хүссэн сэтгэл, уучлалт гуйсан гээд энэ бүхнээ цахилгаан мэндчилгээгээр илгээдэг байжээ. Одоо ч нөхөр бид хоёр хоорондоо цахилгаан шуудангаар харилцах нь элбэг.
Харин миний дараагийн залуу үе скайп, дуут шуудан, нүүрНом гээд орчин үеийн нийгмийн хэрэгсэл илүү ашигладаг бололтой. Магадгүй ухаант утсанд миний мэдэхгүй төрөл бүрийн аппликейшн байдаг биз ээ.
Дээх нь үед цаасан дээр бичсэн захиагаар хайр дурлал, хагацал, үерхэл гээд бүхнээ илэрхийлдэг байсан санагдана. "Дурсгалын дэвтэр" гээч өнгө будаг, шүлэг дуу хосолсон уншихад таатай дэвтэр байдагсан. Надад ч тийм дэвтэр бага ангийн найзуудтайгаа хуваалцаж байсан санаанд орлоо.
Утсанд ирэх дуут мессеж, текст нэг л өдөр утсаа хаяхад хамт үгүй болно. Эсвэл ухаант утас гацаж эхлэхэд дурсамжийг нь устгахаас өөр аргагүйд хүрдэг. Өнөөх сайхан үгс, зураг замхран алга болох аж. Заримдаа дүрсээ харж яриагүй л бол хэн ч хэний өмнөөс юу ч гэж бичиж болох юм шиг айдас бас төрдгөө нуух юун.
Олон жилийн өмнө Банжиг сайтад хэн эзэмшдэг нь мэдэгдэхгүй блогтой байлаа. Цөөхөн бичлэгтэй ч олон уншигчтай байсан санагдана. Нэг л өдөр хаагдчихсан байсан. Бичлэгээ өөртөө хадгалж авалгүй шууд нийтэлсэн тул надад үлдсэн хувь байхгүй.
Техник, технологийг бүрэн сайн эмэмшээгүй над мэтийн хүмүүс давхар сайн юмаа хадгалж байх хэрэгтэй. Би сайхан үг, гоё зураг утсанд минь ирвэл арай найдвартайгаар нь имейл буюу цахим шуудандаа хуулчихдаг. Орчин үеийн вайбар, нүүрНомд итгэснээс өөрийн үеийн цахим шуудандаа итгэсэн нь дээр санагддаг.
Гараар цаасан дээр бичсэн захиа авах хамгийн нандин бөгөөд итгэлтэй.
Гараар цаасан дээр бичсэн захиа авах хамгийн нандин бөгөөд итгэлтэй.
Cloud- daa hadgalj bas boloh um.;)
ReplyDeleteХадгалж бололгүй яахав. Би уг нь шууд утгаар нь бичээгүй санаатай. Яарч бичсэн болохоор ойлгомж муутай болсон шиг байна. Хадгалж болох үгүйд гол учир нь биш байгаа юм :) Баярлалаа
Delete