Friday, April 18, 2014

Цонх хаагдвал хаалга нээгдэнэ

Хүний амьдралд хичнээн хичээсэн ч, олон жил хүссэн ч хүрч чадахгүй, авч чадахгүй зүйл гэж байх юм. 

Санаагаар унаж орондоо хэд хоног хэвтэх үү? Сэтгэлээр нэг мөсөн үхэж уйтгартай амьдрах уу ?

Хэн нэгэнд амархан олдох зүйл нөгөө нэгэнд яагаад ч олдохгүй мөрөөдөл болох нь хяслан гэдэг л байх даа. 

Ганцхан чамд ийм асуудал тохиолдож байгаа юм биш. Хаа нэг газар, хэн нэгэнд тохиолдолдож л байгаа. Чухам хэрхэн давж гаран маргаашийн амьдралаа яаж хэвийн үргэлжлүүлэх арга замууд өөр. 

Бүхэл бүтэн ертөнц түгжигдэж байгаа хэрэг биш зөвхөн ганцхан цонх л хаагдаж байгаа нь тэр. Хэзээ нэгэн цагт цонхны хаалт нээгдэх ч юм бил үү хэн мэдлээ. 

Харин би цонх хаагдсан бол хаалга заавал нээгдэнэ гэдэгт итгэдэг. Заримдаа хаалга аяндаа өмнө чинь нээгдэнэ, эсвэл хаалгыг эрж олох хэрэгтэй, үгүй бол тулаад ирсэн хаалгыг нээх түлхүүрийг олох хэрэгтэй...

Юу ч тохиолдсон сэтгэлээр нэг мөсөн үхэж болохгүй. Хэдэн өдөр уйлж болно. Дуугаа хураан дүнсийж болно. Архи ууж агсан тавьж болно. Дотроо шаналан зовж болно. Харин удалгүй босоод дахин эрч хүчтэйгээр амьдралын бас нэгэн хаалгыг онгойлгох зоригтой байх ёстой. Гунигаа нэг мөсөн гээж дотоод сэтгэлээ цэвэрлэдэг сэтгэлийн тэнхээтэй байгаарай. 




No comments:

Post a Comment