Saturday, April 5, 2014

Жаргалтайяа

Баруун талаас манай нөхөр гар, хөл, бүх юмаараа тэвэрч унтах гэж дайрна. Зүүн талаас охин минь өөрийнхөө орноос өнхрөн бөмбөрсөөр бөөрөнд наалдаж унтах гэнэ. Нөхрөөс эвтэйхэн мултарч охиноо хэсэг тэврээд ор өөд нь буцаан өнхрүүлмэгц одоо миний ээлж гэсэн шиг хань минь бушуухан намайг өөртөө татан тэвэрч аваад хошуугаа хүзүүнд наана. Энэ мэт байдал хэдэн цаг үргэлжилсээр миний нойр хулжиж орхисон тул нөхрөө сэм сэрээн босгож нөгөө унтлагын өрөөндөө орцгоов. 

Бид хоёр тэр чигтээ нам унтжээ. Өглөө охин минь өрөөний хаалга нүдэн сэрээж бид хоёрыг тэрүүхэндээ сандаргаад авлаа. 

Охин өсөж, аав ээж хоёр нь арга, тактикаа улам нарийсгах цаг иржээ. Хамгийн сайхан нь хоёр талаасаа тэврүүлэх хүнтэй би мөн жаргалтайяа. 

2 comments:

  1. Replies
    1. Хөгжилтэй бас хөгтэй байгаа биз. Цаг алдалгүй уншдаг чамдаа баярлалаа Katie Moreno

      Delete