Tuesday, April 8, 2014

Тулга тойрсон хэдий ч

Улс төр, нийгэм, даяарчлал, хөгжил, цаг үе гээд бичвэл цар хүрээ томтой, эмзэг сэдэв зөндөө байна. Гэхдээ би энгийн хэрнээ хүн бүрийн дотоод сэтгэлд оршдог нандин мэдрэмжүүдийг тантай хуваалцаж, чадвал сэтгэлийн утсыг чинь хөглөе гэж бодсон юм. 

Сарны Сонат таны дотоод ертөнцөд чинь эгшиглэж, дурсамж, алдаа, бахархал, харамсал гээд бүхнээ дурсаж байвал болох нь тэр. 

Алдар хүнд олох гэсэнгүй, аливаа бүхнийг шүүмжлэхийг яарсангүй. Тулга тойрсон хэдий мэт санагдавч хүнээрээ л байх гэсэн их хүсэл минь нуугдаастай. 

Хүний орчлонгийн уран бөгөөд дээд мэдрэмж болох хайр, дурлал, эротик, үнсэлтийг орхин бичих хүсэл бас надад үгүй. 

Бичлэгийн өнгө аясыг минь ойлгон уншдаг та нартаа баярлалаа. Та наргүйгээр миний сэтгэлийн засал болсон бичлэгүүд минь утгагүй. 

No comments:

Post a Comment