Friday, April 18, 2014

Ялгаатай ба Петр найз минь

Нэг хүүхэдтэй байтугай, огт хүүхэдгүй, огт хүүхэдгүй байтугай хэзээ ч гэрлэхгүй гэж шийдсэн хүмүүс энд байдаг. Хүүхэд, гэр бүлийн талаар Ази заншлаас арай өөр. Магадгүй нэлээд ялгаатай. Тэдний хүсэл, шийдвэрийг шүүмжлэх эрх хэнд ч байх ёсгүй. 

Манай нөхрийн найз Петр гэж залуу бий. 17 настайгаасаа гал командад ажиллаж, Давис (UC Davis) хэмээх улсын сайн сургуулийг төгссөн нэгэн. Хэдэн жилийн өмнө ахмад цол хүртэн одоо Сан Францискогийн нэгэн дүүргийн гал командын багийг ахлан ажилдаг. 

Гал команд, цагдаа гэх мэт хүчний байгууллага, сувилагч эмнэлгийн ажилтнууд энд баатарт тооцогддог. Тэр хэмжээгээрээ ч ажлаа үнэлүүлсэн өндөр цалин авна. 

Петр Сан Францискогийн аюулгүй, сайхан хороололд 3 өрөө тохилог байшинд ганц бие амьдарч Ангус нэртэй нохойдоо өөрийн хүү мэт хандана. Ангус манай охиныхоос үнэтэй тоглоомоор тоглож миний очдог салоноос үнэтэй газар үсээ засуулж, усанд оруулуулж ханш өндөр багшаар тусгай хичээл заалгуулна. Ангус чухам хэдэн настайг би хэлж мэдэхгүй юм. Би танилцаад 8 жил болж байгаа гэхээр 10 гарсан болов уу.  

Манай Петр хүнтэй сууж, хүүхэдтэй болохгүй гэсэн шийдвэртэй нэгэн. Найз охидыг нэг их олон солиод байхгүйг харахад, болохоос нь болохгүй хүртэл үнэнчээр үерхдэг бололтой. Найз охины хүүхдийг өөрийн мэт эрхлүүлэн хайрлах Петрийг хараад би өөрийн эрхгүй гайхах бас бахархах зэрэгцэнэ. Заримдаа Ангусыг байхгүй болоод өгөхөөр найз маань яана даа гэж  өөрийн эрхгүй Ази эмэгтэйн сэтгэлээр өрөвдөнө. 

Өөрийн санаа өөртөө зөв, хүний амьдралыг шүүмжлэх эрх надад байхгүй. Петр хэзээд бидний найз хэвээрээ л байх болно. 

No comments:

Post a Comment