Monday, April 7, 2014

Өглөөг хамт угтаж үзээгүй хүнийг амраг гэх үү?

Тэгнэ ээ, заавал нэг өдөр хамтдаа өглөөг угтаж кофе хамт ууна гэсээр нэг л мэдэхэд бүсгүй өөрийн замаа хөөн оджээ. 

Хамгийн залуу УИХ-ын гишүүн, хамгийн залуу сайд, хамгийн ухаантай, хамгийн царайлаг гээд түүнд хамгийн олон. 

Бүсгүйн хувьд ганцхан хамгийнтай. Түүнд тухайн үедээ хамгийн ихээр дурлаж явсан нь хамгийн үнэн. Гэр бүлтэйг нь мэдсээр байж тэмүүлсэн бие сэтгэлээ барьж дийлээгүй нь гал халуун залуу насны ганц том алдаа. 

Түүний хувьд бүсгүй байдаг л нэгэн түүнд дурласан "хөгжөөн дэмжигч". Магадгүй залууд кофе, тамхи нь бүсгүйгээс илүү хэрэгтэй. 

Хэд ах гэсэндээ ч тэр үү, эсвэл угийн халуухан, секси залуу болохоороо ч юм уу ор хөнжлийн ажилдаа гарамгай. Залуу бүсгүйд эдлээгүй жаргал, ханашгүй дурыг хангуулна.

Хүлээн байж, хөөцөлдөн байж ховорхон учирдаг болоод ч тэр үү залууд тэмүүлэн савлах охины зүрх хөөрхий. 

Сайхан залуугийн бие буудлын орон дээр бүсгүйн хажууд харин түүний сэтгэл, жинхэнэ хайр хэзээд гэртээ эхнэрийн өвөрт. Ухаарч ойлгоогүй залуу бүсгүйн буруу, ухааруулж өгөөгүй ах залуугийн алдаа. 

Залуу, охид дүү нар минь ийм алдаа гаргаж хэрхэвч болохгүй. Эхнэртэй хүнээс холуур яваарай. 

Өглөө бүрийг хамт угтаж чадахгүй хүнийг амраг гэж ойлгон охин хонгор насандаа харамсаж барахгүй алдаа битгий хийгээрэй. Хэзээ нэгэн цагт чи өөрөө хэн нэгний эхнэр болно гэдгээ санаарай. 

2 comments:

  1. Uuniig arai l ert olj unshdag bj deee :(

    ReplyDelete
    Replies
    1. Хэзээ ч оройтохгүй. Өнгөрсөндөө харамсалгүй урагшаа өөдрөг алхвал бүх юм сайхан болно.

      Delete