Tuesday, April 22, 2014

Эрчүүд та нар яахаараа ?

Эрчүүд та нар яахаараа сайхан үгээ харамлаж, сэтгэлээ илэрхийлэхээс айдаг хүмүүс вэ? Бүсгүй хүн гэдэг үгээр тэтгэгдэж, халамжаас шим авдаг гоёхон бөгөөд эмзэгхэн цэцэг гэдгийг мартаа юу?

Хүсэлд чинь оршиж, зүрхэнд чинь хайрлагдаж, бодолд чинь уяатай бол гаргаж түүнийгээ олон удаа хэлж болохгүй юу? Эмэгтэй хүн улам уярч, илүү зөөлөрдгийг мэдэхээс, цаашаа эргэн сэтгэлээ буруулсан түүхийг би сонсоогүй. 

Эрчүүд та нар харин эсрэгээрээ сэтгэлээ дэлгэж, зүрхээ уудлах бүр зүг буруулан шинэ рүү тэмүүлдэг сониуч нөхөд. Хайраа нууж тэвчих тусам надад татагддаг соронз. 

Эрчүүд та нар яахаараа олон цэцэг хатааж бас дэлгэрүүлдэг юм бэ? Та нар үнэндээ цэцгийн тоосоор амьсгалж, балыг нь цуглуулдаг зөгий биш үү? 

Би бууж өглөө. Учир нь цэцэг бүхэн зөгийнд ээрэгдэх гэж ургадаг ч юм уу. Зөөгийнд ээрэгдсэн цэцэг бүхэн үзэсгэлэнтэй агаад хорвоогийн бүх цэцэгсийг зөгий хайж олдог.

Зөгий цэцэггүйгээр амьдарч чадах уу ингэхэд?


No comments:

Post a Comment